Хүнсэнд зориулаагүй хуванцар савны үл үзэгдэх аюул

2019/12/02
Share |
Хүмүүс:
Хүнсэнд зориулаагүй хуванцар савны үл үзэгдэх аюул

Манай улсад ус, сүү, айраг зэрэг хүнсний шингэн бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэхэд зориулалтын бус хуванцар савыг олдоц сайтай, үнэ хямд гэсэн үндэслэлээр иргэн, аж ахуйн нэгжүүд түлхүү ашигладаг.

Хүнсний зориулалтын бус хуванцар савны бүтээгдэхүүн дэх химийн хорт бодисууд хүнсний шингэн бүтээгдэхүүнд шилжин уусаж улмаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл учруулах өндөр эрсдэлтэй 

Тодруулбал:

 Хар тугалгын хэмжээ ДЭМБ-ын зөвлөмжид заасан хэмжээ (0.01 мг/л)-нээс тосны канистерт 500-800, цэнхэр том саванд 60-72 дахин их,

Формальдегид хуванцар сав суулганаас химийн бодисын хүнсэнд шилжих зөвшөөрөгдөх дээд хэмжээ(формальдегид 0.1 мг/л)-нээс тосны канистерт 1800-3900, том цэнхэр саванд 3600-6900 дахин их

Формалины хэмжээ тосны канистерт 27,0-39,17 мг/л, том цэнхэр саванд 37,67-53,43 мг/л илэрч байна.

Хуванцар савны хамгийн аюултай нь хүний эрүүл мэндэд ямар нэгэн шинж тэмдгээр шууд илэрч нөлөөлдөггүй. Удаан хугацааны хэрэглээний явцад тухайн хүний өвчин эмгэгийг архагшуулдаг болохыг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.

Зориулалтын бус хуванцар сав ашиглалтын явцад химийн бодисын шилжилт явагдаж, саванд нэвт шингэдэг. Тиймээс энэ төрлийн ашиглагдсан савыг олон улсад аюултай хог хаягдалд ангилан, тусгай аргаар устгалд оруулдаг бол манай улсад чөлөөтэй зарж борлуулж байна. Түүгээр зогсохгүй иргэд нь өдөр тутмын ундны усны хэрэглээндээ ашиглаж байгаа нь аюулын харанга дэлдэх шалтгаан болж байна. Энэ нь элэгний болон бусад төрлийн хорт хавдрыг үүсгэх үндсэн хүчин зүйлүүдийн нэг. Худалдааны захуудад зарж байгаа хуванцар савны 45 хувь нь хуучин сав байна.

 


Импортоор орж ирсэн сав суулганы тэмдэглэгээний байдалд судалгаа хийхэд нийт савны 5,87 хувь тэмдэглэгээгүй, 92,2 хувь ямар нэг тэмдэглэгээтэй боловч ойлгомжгүй байгаа нь гарал үүсэл нь тодорхойгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй хуванцар сав суулга хилээр орж ирэн худалдаалагдаж байна. 

Ундны усны ямар төрлийн сав хэрэглэдэг тухай асуултад нийт иргэдийн 76,3 хувь нь хуванцар сав, 12,8 хувь нь төмөр сав, 10,7 хувь нь бусад төрлийн сав суулгыг хэрэглэдэг гэж хариулсан байна. Энэ нь нийт хэрэглээний дийлэнхэд нь хуванцар сав суулгыг хэрэглэж байгааг харуулж байна. Хуванцар саванд тэмдэглэсэн тэмдэг, тэмдэглэгээг уншиж, таньж чаддаг уу гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 51,8 хувь нь чадахгүй, 29,5 хувь нь мэдэхгүй, 18,6 хувь нь тийм гэж хариулсан байна.

Хот, хөдөөгүй өнөөх хортой хуванцар савандаа ундны усаа хийн ашигласаар. Одоо нийслэлийн гэр хорооллын айл болгон 25 литрийнхээс 300 литр хүртэлх багтаамжтай хуванцар савыг ундны усаа зөөвөрлөхөд ашиглаж байна. Зарим нь бүл замаск зэрэг барилгын материалд ашиглаж байсан савыг цэвэрлэж аваад ундны усаа зөөвөрлөж тохиолдол ч бий.

Тус химийн бодисын хуванцар савыг зөвхөн аюултай, маш хортой зэрэглэлийн химийн олон нэр төрлийн бодис, ариутгал, халдваргүйтгэл, газар тариалангийн болон ахуйн хортон шавж устгалын, техникийн зориулалттай шингэн бодис зэргийг удаан хугацаагаар хадгалах, холын зайд зөөвөрлөх зорилгоор үйлдвэрлэсэн байдаг бөгөөд даац, чанарыг нь сайжруулах үүднээс хүнд металл, химийн бусад элементийг тус савыг бүтээгч эдэд оруулсан байдаг.

Тиймээс "3", "6", "7" гэсэн тэмдэглэгээ кодтой, эсвэл огт тэмдэглэгээ, кодгүй, хүнсний зориулалтын бус хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар огт хэрэглэхгүй байх, "2", "4" тэмдэглэгээ, кодтой хуванцар савыг хэрэглэхээ багасгахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхаарууллаа. Харин "1", "5" дугаартай хуванцар савыг хүнсний зориулалтаар ашиглахад ямар ч аюулгүй юм.

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.