Дуучин Ану: Анхны төрөлт учраас их уншиж, судалж, өөрийнхөө хэмжээнд л бэлдсэн

2019/05/13
Share |
Хүмүүс:
Дуучин Ану: Анхны төрөлт учраас их уншиж, судалж, өөрийнхөө хэмжээнд л бэлдсэн

"Гурван охин" хамтлагийн дуучин Ану саяхан амаржиж, анхны хүүхдээ төрүүлээд байгаа билээ. Урлагт өөрийн амьдралаа зориулсан тэрбээр өөрөөсөө насаар дүү залуутай дэр нэгтгэжээ. Хосууд хамтдаа Бали арал дээр аялж яваа зургаа цахим хуудаснаа нийтэлж байсан бол энэ удаад анхлан төрөгч Ану хэрхэн амаржсан тухайгаа ээжүүдийн өдрийг тохиолдуулан зөвлөгөө болгон ийн бичжээ. 

"Гурван охин" хамтлагийн дуучин АнуHappy Mother”s day. Бяцхан сахиусан тэнгэр маань бидэндээ ирсээн. Анхны төрөлт учраас их уншиж судалж, өөрийнхөө хэмжээнд л бэлдсэн. Над шиг анхны төрөлтөндөө догдолж, цоо шинэ ертөнцийн өмнө өөрийгөө бэлдэж буй бүсгүйчүүддээ хэрэг болж магадгүй гээд өөрийнхөө туршлагаас хуваалцъя гэж бодлоо. Авах гээхийн ухаанаар хандана биз ээ. Жирэмсний дөрвөн сартайгаасаа эхлэн жирэмсний иогаар хичээллэж эхэлсэн. Хэт жин нэмэхгүй мөн хавагнахгүй, бие хөнгөн, сэргэлэн байхад их сайн нөлөөтэй юм шиг санагдсан. Ялангуяа жирэмсний массажинд долоо хоног бүр орж байсан маань маш их нэмэртэй байсан. Төрчхөөд 48 цагийн дараа Эх, нярайн "Сорхун" сувилалд бяцхантайгаа цуг хэвтсэн. Мэргэжлийн хүмүүсийн асаргаанд шууд орсны хүчинд төрсний дараах ядаргаа, сэтгэл гутрал, сүү зангирах , гам барих зэрэг төрсөн ээж болгонд тулгамддаг асуудлын ард дажгүй гарсан. Энэ дашрамд сэтгэлээсээ ажилдаа ханддаг мундаг хамт олонд баярласнаа илэрхийлье. Өнөөдөр ээжүүдийн өдөр. Миний ч бас өдөр болсон. Хамгаас хайртай ээждээ, энэ хорвоогийн бүх сайхан ээжүүддээ мөн ээж болох гэж буй бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе.

 

 

Image may contain: 1 person, sitting and indoor

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin jiremsenii massage haana sain hiideg yum bol?
IP:66.181.160.79  2019-05-13 11:38:08
g Хөөрхөн юм бэ аз жарграл хүсве.
IP:66.181.184.19  2019-05-13 16:09:45
..... turuud 3,4 hun honoj bgaam chin yaj setgel gutral gam edr barij amjihgui shd yavaandaal medegdnu gehees
IP:66.181.189.170  2019-05-14 13:49:53
Delgermaa Хэнээс хүүхэд гаргасын
IP:150.129.141.227  2019-05-15 15:05:54
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.