Хүмүүс: |
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт барилгын бэлтгэл ажил хийх үеэр хөрсний нуралт үүсч явган хүний болон дугуйтай иргэдийн зорчих зам эвдэрсэн. Тиймээс тус замыг түр хугацаагаар хаагаад байгаа аж. Замын эвдрэлтэй холбоотойгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчид тухайн газарт очиж ажиллахдаа явган хүний болон дугуйн замыг ирэх тавдугаар сарын 30-ны дотор сэргээн засварлахыг даалгасан юм. Тус компанийн зүгээс “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлнэ. Дөрөвдүгээр сарын сарын 28-ны дотор дугуйн замыг сэргээн засварлаж дуусгана” гэдгийг хэлж байлаа.