Их эзэн ЧИНГИС ХААН-ы тухай Нострадамусын зөгнөл

2018/11/09
Share |
Хүмүүс:
Их эзэн ЧИНГИС ХААН-ы тухай Нострадамусын зөгнөл

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг өчигдөр (2018.11.08) Монгол Улс даяар тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэ жил түүний мэндэлсний 856 жилийн ой тохиосон бөгөөд тэрээр эргэн төрөхөө дурдсан байдаг тухай түүх, домогт өгүүлсэн байдаг. Тэрээр  "Би 800-н жилийн дараа буюу Монголчуудыг эмээлээ гэдсэндээ авах тэр цагт дахин морилох болно" хэмээсэн байдаг бөгөөд түүнтэй холбоотой Их зөнч Нострадамусын тэртээх 500 жилийн өмнөх зөгнөлөөс хүргэж байна: 

 

Аугаа мянган жил ирэхээс өмнө /Бумбын эрин/ 

Амьгvй бологсод булшнаас өндийж
Хvлээлт найдварыг дуудсан тэрбээр
Хvж Европт бус Азид мэндэлнэ

Хүндэтгэн ёслохоор Бархасбадийн өдөр
Хөх мөс газар Тэнгэрийг бүрхэнэ
Мөргөн бишрэхээр дөрвөн зовхисоос цугларахуй
Мөнх орчлон гайхамшгаар цалгина

Тэгтлээ их хүлээгдсэн тэр эргэж
Тэрслүү Европт бус Азид тодормой
Аугаа Гермесийн үүдэгсэн холбооны нэгнээс
Алс дорнын бүх хаадын дээгүүр тэр мандмуй

Өнгөрсөн өдгөөг Бархасбадийн их хүн шүүх болно
Өнийн ертөнц түүний мэдэлд орно
Хуулийг мэдэгч санваартнуудыг хэзээ ч тэр үл хүндэлнэ
Хугацаа жил их долоод ойртоход Гекатомбог (тахилын тоглоом) эхлүүлнэ

Усны гурван нэгдлээс
Бархасбадийг онцгойлон хурим найр үүсгэгч нэгэн мэндэлмүй
Түүний нэр алдар, сүр хүчин яван яван өссөөр
Догшин шуургыг дорноос дэгдээн эх газар далай тэнгист дуурсмой

Дэглэмд бүгд л төдхөн захирагдана
Дэндүү аймшигт цөвүүн цаг үе-түүнээс би айнам
"Би өөрөө" гэсэн баг хэрэглэхийг зогсооно
Бие хүн түүнтэй байхыг үл хүснэ

 

 

Image result for чингис хаан

 

 

 



 



Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
болд ТАРХИУГААЛТ.МОНГОЛЧУУД ЧИНГИСТӨРХИЙГХҮЛЭЭГЭЭДЛСУУЖБАЙХХООРОНДБҮХЗҮЙЛБУДАА . ЭХОРОНГҮЙҮХЭЭНЦҮҮДБОЛГОНО .
IP:182.160.32.51  2018-11-09 18:34:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.