Ч.Ганхуяг: Надаас ”Талх”-ны үнэ асууж наадсан залууд хариулах нь

2018/11/04
Share |
Хүмүүс:
Ч.Ганхуяг: Надаас ”Талх”-ны үнэ асууж наадсан залууд хариулах нь

Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг "ХАС"-ын хэмээх тодотголоо нэг л өдөр "Талх"-аар сольсон нэгэн. Талхны үнэ буруу хэлснээсээ болж багагүй шүүмжлэлд өртөж байсан тэрээр одоог хүртэл энэ сэдэвт эмзэг хандсаар буй бололтой. "Ард санхүүгийн нэгдэл"-ийг үүсгэн байгуулан хөгжүүлж яваа тэрээр талхны үнийн талаар дахин асуусан залууд хандан: 

"Миний уржигдрын нэг постон дор надаас талхны үнэ асууж наадсан залууд хариулах нь. Асуусан тул хариулж байна шүү. Битгий гомдоорой. Чамаар дайгаад энд даажигнадаг залууст бүгдэд нь нэгмөр хариулчихъя:

Би залхуудаа, тэнэгтээ, боловсролгүйдээ, ажилгүйдээ талхны үнэ мэддэггүй гэж чи бодож байвал намайг хараад, тэгээд хийж байгаа ажлыг минь хараад тэгээд мөрөн дээрх бондгор чинь жоол ч гэсэн ажилладаг бол дүгнэлт хийх үү? Би 7 жилийн өмнө наад асуултад чинь хариулсан. Мэдэхгүй гэдгээ нотолсон. Бүдэрсэн. Хангалттай баалуулсан. Улстөрийн тоглолтод орсон. Би одоог хүртэл талхны үнийг мэдэхгүй ээ. Нуух юун.

Нэг л юманд олзуурхдаг юм: намайг хулгайч, худалч, авилгачин, төрөөс төрсөн тэрбумтан гэж хэлэх боломжийг би хэнд ч олгоогүй өдий хүртэл амьдарч, тэмцэж, ажиллаж, баалах, өөлөх өөр зүйл гаргаагүй явж ирсэн дээ.

Намайг зовлон, гашууныг үзээгүйдээ, хар бор амьдралыг амсаагүйдээ, эгэл жирийн ардын хүүхэд бишдээ талхны үнэ мэддэггүй гэж бодож байвал миний туулсан амьдралыг нэг сонирхоод үзэх үү?

Чи талхны үнэ цээжилснээр хэдэн хүнд туслав, хэдэн хүнийг ажилтай болгов, хэдэн төгрөгийн татвар төлөв, хэдэн компани байгуулав, хэчнээн шинэ үйлчилгээг, хэдэн хүнд хүргэв? Өөрийнхөө мөрөөдлийнхөө амьдралаар амьдарч байна уу? Эсхүл талхны үнийг асууж, намайг тавласнаар чиний амьдрал сайжраад, эргэн тойрныхон чинь чамайг мундаг, зоригтой, ухаантай гээд л тойрч ирээд л шагшраад байна уу?

Усан тэнэг байдгаа боль оо. Над руу дайрсан профайл дээрээ тавьсан зургаа солихгүй бол чи бид хоёрыг энд цугласан олон ойлгохгүй байх. Тэврээд сууж байгаа бүсгүй, хүүхэд чинь танихгүй ах хүнээр тохуурхаж байгаад чинь баярлаагүй л байх.

Би ч гэсэн үр хүүхэд, хань ижилтэй. Дүү нар маань захаасаа өвөө болж байна. Чам шиг нөхдийн тохуурхлын бай болж байгаад тэдэнд хэцүү байдаг байх. Найз нөхөд, хамт олон дундаа ямар байдгийг би төсөөлж ч чадахгүй юм. Гэхдээ тэд ааваараа, ахаараа, ханиараа, хүүгээрээ, найзаараа, даргаараа, түншээрээ зөвхөн бахархаж яваасай гэж би хүсдэг. Ичиж битгий амьдраасай гэж бодоод чамд би ингэж хариулт өглөө. Цаашид ч дайрсан болгонд хариуг нь газар дээр нь өгсөөр байгаад дуусгана аа.

Наад бөндгөр чинь гангараа биш хэрэгсэл юм. Ашиглаад юмны үнийг биш үнэ цэнийг ойлгох гээд үз. Амьдралаа үнэт зүйлтэй болго. Ахмад хүний хувьд найрсгаар зөвлөе" хэмээжээ.  Тус нэр хочтой олон ч жил зууралдаж яваа тэрээр хийсэн ажилд нь биш хэлсэн үгэнд нь ийн анхаарлаа хандуулсаар байгаа хүмүүстэй эцсээ хүртэл тэмцэх нь бололтой.

 


 

Image result for ч.ганхуяг

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
uuuuuu Tohuurhaliig ni nam darsan chashiisen hariult bish bnaa
IP:122.201.31.197  2018-11-04 11:35:26
чимгээ Зөв сайн хариулт бна.Олон хүн уншаасай.
IP:66.181.160.53  2018-11-04 12:45:15
Talx Er ni bol ixenx erchuud zarim emegteichuud ch talxni une medexgui l bga.avdaggui xumuus medexgui geriixen ni avaad tavichdag gertee talx baeidag xumuus medexgui bj bolno shd.talx iddeggui gesen bish
IP:64.119.18.55  2018-11-04 13:26:18
Ажиглагч Талхны үнэ мэдэхгүй хүн тархины тураалтай байдаг гэсэн.
IP:202.9.42.19  2018-11-04 15:14:19
Зочин Хар талх
IP:103.26.195.200  2018-11-04 16:24:42
Зочин Ганхуяг гэж луйварчин хүмүүсийг шулж амьдарч байгаагаа ажил гэж боджээ чи. Чиний байгуулсан компаниуд дандаа хүмүүсийг шулж хуурч мөнгө олдог, Ард даатгал машины даатгалын мөнгө өгөхгүй унждаг компани, хзмүүсээс таван толгойн хувьцаа бүртгэн луйвардах гэж байгааг чинь тэнэг хүн ч ойлгоно, чи бусдаас онцгойрох юмгүй луйварчин. Өөрийгөө бүү дөвийлгө. Чи ажилчидда 1000 долларын цалин өгч үзсэн үү.
IP:202.179.31.14  2018-11-04 18:35:56
Zochin Ene yu ch medeggui balaigaas bolj bitcoind orj saihan segsruulsen!Mongoliin ard tumnii mongiig tataj oortoo mongo bosgoj odii hursen zaluu daa huurhi medehgui negen n chaavaas ochij hamag mongoo oruulj eniig tomruulag ene n ch sain tolgoig min ugaahiig yaanaa
IP:182.160.35.59  2018-11-04 22:23:21
Gurild Lag aa mini mongo huulj amidardagaa oh ajil gej heleed dgaan muu, Yadag talhnii guril be chi
IP:150.129.142.61  2018-11-05 00:36:18
зочин Тухайн үед сангийн яамны чухал албан тушаалд байсан биздээ. өргөн хэрэглээний барааны үнэ тэдэн хувиар өслөө гэж ярьсан мөртлөө. Өргөн хэрэглэдэг барааны үнэ хэдэн төгрөгөөс хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байсанд л учир байгаа юм. Өргөн хэрэглээ гэдгээ тодорхой мэдэж л баймаар юм.
IP:66.181.165.102  2018-11-05 08:16:11
111111 Одоо урагш харж амьдраач дээ... чамаар жигхэнэ тохуурхсан хун бол тэр жилийн соегууль оороо... чи оороо ч бэлэн болоогуй байгаагаа харуулсан
IP:202.126.89.234  2018-11-05 09:03:29
zochin shal hud sanagddag ghde ene helsen hariult n bol ”taalagdjina” kkk
IP:43.228.129.68  2018-11-05 10:27:48
trtr ner ni saihan zohij baigaagiin shinj.urlasan bna kkk
IP:66.181.184.13  2018-11-05 11:56:09
google Ganhuyag aa TALHNII UNE HED VE
IP:103.57.93.140  2018-11-05 12:17:34
Zaluu Haha ene ganhuag gej 50 garsan baagii yu geed hutsaad bgn. Aali 20 jiliin omnoh talh malhaa yarisan heveer u? Jijhen gar bn da. Ng shumuul hazhad ter shumuuliig 20 jil sanaj yavdag orovdoltei amitan ch bnda. Bolomjooroo boovoo unjuul boovtoi bol.
IP:70.36.61.184  2018-11-05 13:13:15
Зочин Хасын Ганхуягийн хувьд биш, Сангийн дэд сайдын хувьд ард иргэдийнхээ амьжиргааны талаар, тэр тусмаа өргөн хэрэглээний бараа болох талхны үнийг мэдэхгүй юмаа гэхэд төсөөлөл байх ёстой. Тухайн үед Ганхуяг Сангийн дэд сайд байсан, бас дэд сайд гэдгээрээ ярилцлагад орсон.Ийм шалтгаанаар хүмүүс шүүмжилсан байх
IP:66.181.164.239  2018-11-05 15:31:45
IRGEN HUN MUULDAG BATSAANUUD HAA SAIGUI TULAAD UZHEERYU CHMEDHGUI MONGO BHGUI AJIL BHGUI BAIR SURGUI YDRUUHAN NEGEN L BDAG YM BNA LEE DE ZALUUSAAA TOLGOIGOO AJILUUL.UGUI BOL TSATSGA TSARAILAD COMMENT HUN MUULAAR HOGSHRONO SHUU TA NAR KKK.
IP:203.91.115.37  2018-11-05 16:31:41
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.