МУГЖ Ч.Бат-Эрдэнэ: Би хятад гуанзанд зөөгч, аяга таваг угаагчийн ажил хийгээгүй

2012/10/06
Share |
Хүмүүс:
МУГЖ Ч.Бат-Эрдэнэ: Би хятад гуанзанд зөөгч, аяга таваг угаагчийн ажил хийгээгүй

Монгол улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цолоор энгэрээ мялааснаас хойш дорвитой уран бүтээл гаргаагүй дуучин Ч.Бат-Эрдэнэ Ирландад урлагийн менежмент чиглэлээр сурах болсоор хэсэг зуур чимээ алдараад байгаа билээ. Тэрбээр жилдээ хоёр удаа монголд ирдэг бөгөөд амралтаараа ч гэсэн зүгээр суудаггүй, залуу дуучдын бие даасан тоглолт зохион байгуулдаг юм. Энэ удаад гавьяат маань дуучин Д.Намсрайноровын “Сэвлэг шиг, бүүвэй шиг” хоёр дахь бие даасан тоглолтыг зохион байгуулж байгаа аж. Энэ сарын 17-нд сургуульдаа буцах гэж байгаа түүнтэй цөөн хором хөөрөлдлөө. 

Сүүлийн үеийн сонин сайхан хаагуур юу хийгээд яваад байна бэ

Сүүлийн сонин сайхан гэвэл зуныхаа амралтаа их сайхан өнгөрөөлөө. Сүхбаатар аймаг, Төв аймгийн лүн, Баянцогт, Архуст сум гээд хэд хэдэн газраар найз нартайгаа аяллаа. Одоо бол залуу дуучин Д.Намсрайноровын тоглолтын бэлтгэл ажил дээр ажиллаж байна. 

Та дүүгээ хэрхэн үнэлдэг бэ

Миний дүү бол сайн уран бүтээлч, түүний уран бүтээлийг сонсохоор надад сайхан байдаг. Маш их сэтгэлийн урам дэм авдаг гэх үү дээ. Маш чадалтай хоолойтой. Би бол түүний улаан фэн. Дуу бүрийн дагаж дуулах дуртай. 

Яагаад улаан фэн гэж. Өчнөөн олон нийтийн дуучид байна ш дээ.

Ер нь эх орноосоо хол явахаар  нутгаа санах зүйл их байх юм. Нутгаа санахаараа дуучин Д.Намсрайноровын дууг сонсохоор их сайхан байдаг. Монголчууд ер нь гадаадад гарахаараа нийтийн дуу л дуулах юм байна шдээ. Нийтийн дуунд дургүй гэж хэлж ярьж байсан хүмүүс тэнд очоод нийтийн дууг дуулж байхыг би нүдээрээ харсан. Хэдийгээр нутгаасаа хол хөндий байгаа ч гэсэн тэр санасан сэтгэлийн цангааг Д.Намсраноровын дуунаас олж авдаг болохоор тэгж хэлж байгаа юм.

Эх орноосоо хол байсан хүмүүс нутгаа санаад уйлдаг гэсэн. Таны хувьд нутгаа санаад уйлсан тохиолдол байгаа юу

 Энэ зун наадмаар төрийн дуулал эшиглээд нэгийн даваа эхлэх тэр мөчид өөрийн эрхгүй уйлсан. Мөн тод магнай кино үзсэн чинь уйлсан тохиолдол байгаа юм байна.

 Таныг гавьяат болсноосоо хойш уран бүтээлээ орхисон.  Хэт их өөрийгөө үнэлж хамраа сөхөх болсон талаар гадуур шуугиж байна. Энэ талаар та ямар бодолтой байна

Тийм зүйл бол байхгүй ээ. Би сүүлийн хоёр жилийн хугацаанд уран бүтээл хийхгүй завсарласан минь үнэн. Уран бүтээл хийх цаг зав болон хөрөнгө мөнгөний асуудал дээр тулгараад байгаа учраас одоохондоо уран бүтээлээ хойш тавьчихаад байна.  Үүнийг хүмүүс буруугаар ойлгох хэрэггүй. Хамраа сөхсөн зүйл огт байхгүй.

Монголд үе үе ирж, залуу дуучин Д.Намсрайноров, П.Идэржавхлан нарын анхны бие даасан тоглолтыг нь зохион байгуулан боломжийн ашиг хийчихээд буцдаг талаар цуурхал тарсан байгаа. Үүнд ямар хариулт та өгөх вэ

 Тийм зүйл огт байхгүй. Худлаа гэвэл өөрсдөөс нь асуулдаа. Хэдэн төгрөгний ашиг орлого олсон эсэхийн. Би дүү нартаа хайртай. Тэр үүднээс л туслаж дэмжиж байна. Надад ашиг олоод байгаа юм алга.  

Та суралцах хугацаандаа нилээд жин нэмсэн харагдсан. Богинохон хугацаанд амархан турсан байна. Нууц нь юунд байна

 Тийм байна уу. Тэгж их таргалж мяриалаад байсан юм байхгүй ш дээ. Тухайн орны хоолноос болж таргалсан байх. Нууц жор гэх зүйл байхгүй.

Таныг хятад гуанзанд зөөгч, аяга таваг угаагчийн ажил хийнгээ хэлний болон менежерийн сургалтад суусан тухай хэвлэлүүд цацсан байсан энэ талаар та ямар хариулт хэлэх бэ

Хүн оюутан болоод ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэг. Би ч гэсэн ажил хийсэн. Гэхдээ хятад гуанзанд зөөгч, аяга таваг угаагчийн ажил хийгээгүй. Энэ бол худал мэдээлэл

Сургуулиа хэзээ төгсөх бэ. Цаашдын төлөвлөсөн ажил тань юу байна

Ирэх 12 сард төгсөнө. Юуны өмнө зорьсон ажил болох сургуулиа дүүргэнэ. Түүний дараагаар хэд хэдэн томоохон ажил төлөвлөсөн байгаа. Үүнийг нууц хэвээр үлдээе дээ. Яваандаа мэдэгдэх байлгүй дээ.  

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.