Ука шагнал гардаад завгүй, харин Намуунаа, Агий хоёр тоглолт хэсээд завгүй

2011/10/31
Share |
Хүмүүс:
Ука шагнал гардаад завгүй, харин Намуунаа, Агий хоёр тоглолт хэсээд завгүй

Сүүлийн үед энд тэндхийн арга хэмжээг алгасахгүй өртөөлөх болсон “Киви” хамтлагийн дуучин Намуунаа, Агий хоёр хөгжмийн зохиолч Б.Чинбатын “Давтагдашгүй” тоглолтыг ч мөн тойрсонгүй. Харин тэднийг ийнхүү цагийг өнгөрүүлж байх зуур хамтлагийн гишүүн Ука ганцаарчилсан уран бүтээлдээ анхаарч, “Mongolian Music Video Awards”-аас шагнал гардаад, “Космо” элчээр тодроод тун завгүй.   Хэдийгээр Намуунаа, Агий нар тоглолтыг хамтдаа сууж үзээгүй ч завсарлагааны 15 минутанд чихэр, ундаа эргүүлсэн шиг хэлхэлдэн явна лээ. Харин  энэ оройн Чинбатын тоглолтыг үзэхээр Агий ганцаараа, Намуунаа эмээтэйгээ хамт ирсэн байлаа.  Мэдээж мөн орой түүний өвөө Б.Ухнаа гуай ч тэнд байсан. Гэхдээ тэрээр  тайзны ард ажлаа хийгээд эмээ, охин хоёрт олдсонгүй. Ямартай ч хамтлагийн хамгийн даруухан гэгддэг  Б.Намуунаа  “Давтагдашгүй” тоглолтын намбалаг үзэгч байлаа.

 А.Сарнай.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.