Хятадаас хахууль авсан гэх Д.Зоригт Таван толгойн гэрээг будлиулсаар явна

2011/08/16
Share |
Хүмүүс:
Хятадаас хахууль авсан гэх Д.Зоригт Таван толгойн гэрээг будлиулсаар явна

Эрдэс баялаг эрчим хүчний яам уг нь стратегийн орд газруудаа ашиглах талаар хатуу байр суурьтай, шуурхай, ухаалаг ажиллах ёстой байлаа. Гэтэл тэгж чадаагүй нь Оюу толгой, Таван толгойн гэрээнээс бэлхнээ харагдах ажээ. Томоохон эдийн засагчид, шударга иргэд  эдгээр ордын талаар төр, засгаас явуулж буй бодлого, үйл ажиллагааг ийнхүү шүүмжилсээр байна. Наадмын өмнөхөн Таван толгойн гэрээ бэлэн болж, Засгийн газраар хэлэлцэгдэн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл рүү очсон. Гэвч энэ гэрээ нь бөөн будлиан дагуулжээ. Эрдэс баялаг эрчим хүний сайд Д.Зоригтын яриа, уг гэрээг хийсэн ажлын хэсгийнхний ярианаас илт зөрүүтэй болоод байна. Гэрээнээс Солонгос, Японы компаниудыг хассан гэж байхад Д.Зоригт нь хасах ёсгүй гээд хашгирч байх жишээтэй. Гэтэл зарим нь гэрээ хийх хэлэлцээр дуусаагүй гэж байна. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нь болохоор “Солонгос, Японы компанийг гэрээнээс хассан гэжээ. Эдгээр мэдэгдлүүдээс нь харахад Засгийн газрын ажлын хэсэг гэрээ байгуулах ажлаа дуусаагүй байгаа юм байна. Дуусаагүй ажлаа тэд эцэслэн хийчихсэн, дуусчихсан мэтээр Засгийн газар дээрээ ярилцаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар гэрээгээ өгсөн байжээ. Энэ гэрээнд нь Д.Зоригт сайдын Хятадуудад авлигаар худалдсан Таван толгойн 40 хувь, дээр нь дэлхийн зах зээлийн үнээс даруй 3 дахин хямд нүүрс нийлүүлэх тохиролцоо багтсан гэж эх сурвалж хэлж байна. Өөрөөр хэлбэл Таван толгойн гэрээг ийнхүү будлиантуулж буй гол хүн нь эрхэм сайд Д.Зоригт ажээ.

Я.Ымербек.Factnews.mn   

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
45 энэ нэг юмыг шалгах хүн байдаггүй л юм байх да
IP:66.181.179.51  2018-05-01 08:16:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.