Найман настай охиныг хөнөөсөн хэргийн мэдээллийг 10 сая төгрөгөөр худалдаж авна

2010/05/14
Share |
Хүмүүс:
Найман настай охиныг хөнөөсөн хэргийн мэдээллийг 10 сая төгрөгөөр худалдаж авна

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд энэ сарын гурванд найман настай М охиныг хүчиндэн, хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь цүнхэнд хийн хаясан хэргийг тус аймгийн цагдаагийн газар болон ЦЕГ-ынхан илрүүлж чадалгүй 12 хонож байна. Өнгөрсөн даваа гаригт Цагдаагийн ерөнхий газраас нэмэлт хүч явсан аж. Харин өчигдөр өглөө Хөвсгөл аймгийн цагдаагийн газрийн дарга П.Мягмарсүрэн орон нутгийн сэтгүүлчдэд мэдээлэл хийж, талийгаач охиныг тухайн өдөр ямар хүн дагуулж явсан болоод хэрэг үйлдэж байгааг харсан зэрэг гэмт хэргийн талаархи үнэн зөв, бодитой мэдээллийг арван сая төгрөгөөр худалдаж авна гэдгээ мэдэгдлээ. Мөн эх сурвалжийн нэрийг чанд нууцалж, амь нас, эрүүл мэндийг нь цагдаагийн газраас бүрэн хамгаална гэдгийг онцлон хэллээ. Хэрэгтнийг илрүүлэх ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар Аймгийн цагдаагийн газрын даргаас утсаар холбогдож асуух гэсэн боловч утсааа авсангүй. Харин хэргийг илрүүлэхийн тулд цагдаагийн газраас хэрэг гардаг өдөр тэр хавьд явж байсан ихэнхи иргэдээс байцаалт авч дууссан. Мөн гэмт хэрэгтний хөлөглөсөн машины өнгө, маркийг олсон байж магадгүй талаар эх сурвалж мэдээлж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
see pron Jux2BQ Very nice style and superb articles, practically nothing else we need .
IP:89.28.10.242  2018-12-21 10:51:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.